partnership
Ногоон ирээдүйн төлөө “Максимус Дистрибьюшн” ХХК нь НҮБ-ын "COP17" хуралд Тогтвортой хөгжлийг дэмжин ивээн тэтгэгчээр оролцлоо

Ногоон ирээдүйн төлөө “Максимус Дистрибьюшн” ХХК нь НҮБ-ын "COP17" хуралд Тогтвортой хөгжлийг дэмжин ивээн тэтгэгчээр оролцлоо. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Улаанбаатар хотод 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. 197 орон болон олон улсын байгууллагуудын төлөөлөл (~8,000 орчим төлөөлөгч) оролцсон юм.
Бидний хамтрагч байгууллага болох Oriental Brewery Co.,Ltd компани 1933 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн дэлхийн томоохон компаниудын нэг юм. Манай компанийн албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг “Cass” нэрээр олонд танигдсан “ОB шар айраг”, “CASS НАЙДВАРЫН ТӨГӨЛ”-ийн ойжуулалтын төсөл нь байгаль орчныг хамгаалаад зогсохгүй орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, амьжиргааг нь дэмжихэд нь бодитой хувь нэмэр оруулсаар байна.

Бусад мэдээ
PartnershipsNongshim брэнд хүүхэд, залуусыг дэмжиж “Nongshim x Magic Trio 3x3” сагсан бөмбөгийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
2026.09.26
Company ActivitiesМАКСИМУС ДИСТРИБЬЮШН" ХХК 10 ЖИЛИЙН ОЙН БАЯР
2026.07.31
Partnerships"МОНГОЛ-СОЛОНГОС БИЗНЕС ФОРИМ"-д МАКСИМУС ДИСТРИБЬЮШН ХХК ОРОЛЦЛОО
2026.07.08